Яриа хэлэлцээ хийх тусгай бүлэг бүрдүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-07-28 19:10:16

ТОКИО. /РИА Новости/. БНАСАУ-ын эрх баригчид Японтой яриа хэлэлцээ хийх асуудал хариуцсан тусгай бүлэг бүрдүүлсэн тухай Киодо агентлаг дипломат эх сурвалжаа иш татан мэдээлэв.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалт болсон дөрөвдүгээр сараас АНУ-БНАСАУ-ын удирдагчид уулзсан зургадугаар сарын 12-ны хооронд уг бүлгийг байгуулсан байж магадгүй ажээ.

Яриа хэлэлцээ хийх энэ бүлгийг хэн тэргүүлж байгаа нь тодорхойгүй хэвээр байгаа хэдий ч бүлгийн даргаар БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чоль томилогдож магадгүй гэж Киодо агентлаг онцолжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалтын дараа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ "дээхэн үед хулгайлагдсан Японы иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Умард Солонгосын эрх баригчидтай итгэлцэлд суурилсан харилцаа тогтоохыг" хүсч буйгаа илэрхийлсэн билээ.

Лу.Батбаяр
Холбоотой мэдээ