ОХУ цахим терроризмтой тэмцэх БРИКС-ийн үйл ажиллагааг өргөжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-25 16:24:38
twitter.com/Nyamkanmk
МОСКВА. /TASS/. ОХУ цахим терроризмтой тэмцэх үйл ажиллагаанд БРИКС-ийн бусад гишүүн орнуудтай нягт хамтран ажиллана гэж тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэнийг Өмнөд Африкийн “Ubuntu” сонинд мэдээлжээ.

“Терроризм, хар тамхиний наймаа, үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх зэрэг олон улсын тулгамдсан асуудалтай тэмцэх хамтын ажиллагааг БРИКС-ийн гишүүн орнууд идэвхтэй дэмждэг. Үүний зэрэгцээ олон улсын мэдээллийн аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэр дундаа уг асуудалтай холбогдуулан БРИКС-ийн гишүүн таван орны Засгийн газар хооронд байгуулсан гэрээнд ОХУ ихээхэн анхаарал хандуулж, чухал ач холбогдол өгдөг” гэж тэрбээр мэдэгдэв.

Мөн тэрбээр, “ОХУ мэдээлэл харилцаа холбооны технологийг терроризм болон хууль бусаар ашиглахтай тэмцэх хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой” гэдгийг онцлон тэмдэглэв.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ