Улсын аварга Н.Батсуурьт дэд хурандаа цол олголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Намсрайжавын Батсуурь ес даван түрүүлж, Улсын аварга болсон. Тэрбээр Онцгой байдлын ерөнхий газар ажилладаг байна. Түүнийг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч уулзан, баяр хүргэжээ. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралын тушаалаар Н.Батсуурьд Дэд хурандаа цол олгосноо гардуулсан байна.
Ж.Батсайхан