Баян-Өлгий аймгийн боксчид хилийн чанадаас медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-08 09:07:42

Казахстан улсын Павлодар хотноо болсон боксын олон улсын тэмцээнээс Баян-Өлгий аймгаас оролцсон спортын мастер Т.Ерболат мөнгө, спортын дэд мастер Х.Өмирзах хүрэл медаль хүртжээ.

Тус олон улсын тэмцээнд Монгол Улсын алс баруун хязгаар Баян-Өлгий аймгаас гурван тамирчин оролцож ийнхүү хоёр тамирчин нь медалийн эзэд болсон. Тэмцээн энэ сарын 2-7-нд үргэлжилж шилдгүүдээ тодруулсан байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ