“Орон нутгийн зам- Хөдөлгөөний соёл” аян амжилттай хэрэгжиж байна.

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2018-07-20 16:58:20
Сүүлийн 3 жилд улсын хэмжээнд зам тээврийн осол  5323 бүртгэгдсэн байдаг. Үүний уршгаар 1220 хүн амь насаа алдсан. Дээр дурдсан зам тээврийн гэмт хэрэг, ослын  65 хувь нь хөдөө орон нутгийн замд үйлдэгдсэн бөгөөд дээрх тоо баримтуудад үндэслэн Цагдаагийн ерөнхий газар Замын цагдаагийн албанаас “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл-2018” аяныг 6 дугаарр сарын 20-оос 10 сарын 1 хүртэл өрнүүлж байгаа юм. Өмнөговь аймгийн хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 11 хүний амь нас хохирч, 8 хүний биед гэмтэл учирсан байна. Ер нь тус аймагт гарч байгаа зам тээврийн ослын 70 хувь нь Тавантолгойгоос Гашуун сухайт хүрэх замд гарч байгаа нь нүүрс тээвэрлэлтийн хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдсэнтэй холбоотой ажээ.
 Өмнөговь аймгийн хэмжээнд он гарсаар зөрчлийн шинжтэй зам тээврийн осол 152 бүртгэгдсэнийг хуулийн хугацаанд нь шалгаж шийдвэрлэсэн. Түүнчлэн зам тээврийн осол, хэргийг бууруулах чиглэлээр Өмнөговь аймаг дахь Авто тээврийн үндэсний төв, “Гашуун Сухайт автозам” ХХК-тай хамтарсан “Аюулгүй тээвэр-Хяналт” нэгдсэн арга хэмжээг хоёр үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна. Мөн үүний зэрэгцээ авто замын тэмдэг, тэмдэглэгээ, хайс хашлага, явган хүний зам гарц тэмдэглэгээг сайжруулан, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх ажлуудыг хийж байна.

Холбоотой мэдээ