Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2018-07-19 09:40:25
Өнөөдөр аргын тооллын 2018 оны 7 дугаар сарын 19. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны адаг шарагчин хонь сарын 7.  Бархасвадь гараг. Тэргүүн дагуул одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хар хулгана өдөр.

Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.

Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.
Холбоотой мэдээ