ҮНДЭСНИЙ АХУЙ, СОЁЛЫН ОНЦЛОГИЙГ ХАРУУЛСАН УРЛАГИЙН ТОГЛОЛТООР МОНГОЛ НААДАМ ЭХЭЛЛЭЭ
ВИДЕО МЭДЭЭ
Тулгар төр байгуулагдсны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний Их баяр наадмын нээлт өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд утга төгөлдөр, сүр жавхлантай эхэллээ.
Эх түүх, ёс заншлаараа дэлхийд данстай, туурга тусгаар Монгол Улсын түүх, өв уламжлал, сүр хүчийг илтгэн харуулсан уран сайхны тоглолтоор эхэлдгээрээ “Монгол наадам”-ыг наадамчин олон төдийгүй гадаадын зочин, гийчид, жуулчдын сонирхлыг ихэд татдаг билээ. Өнгөрсөн хоёр жил наадмын нээлтийн тоглолтын найруулга Монгол Улсын Тусгаар тогтнол, түүх, домгоороо бахархах агуулгатай байсан бол энэ удаагийн наадмын нээлт бүтээн байгуулалт, нөр их хөдөлмөр бүтээл, үндэсний бичиг соёл, байгаль эх, газар шороогоо дээдэлсэн 9 хэсгээс бүрдсэн тоглолт байв. Баяр наадмын нээлтийн ёслолын тоглолтод манай урлаг соёлын алдартнууд, соёл урлагийн байгууллагууд, зэвсэгт хүчин, энхийг сахиулагчид, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ажилтнууд нийлсэн 2000 гаруй хүн оролцов.