Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-07-10 14:14:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө.
 
Хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Засгийн газрын сайд нарын төлөөлөл, УИХ-ын гишүүд,  Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, Олон улсын байгууллагын төлөөллүүд болон иргэдийн төлөөллүүд оролцов.
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ