Нээлттэй нийгэм хүрээлэнгийн Ази, Номхон далайн бүсийн захиралтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2018-07-06 15:24:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 7 дугаар сарын 5-ны өдөр Нээлттэй нийгэм хүрээлэнгийн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Бинайфер Новрожег хүлээн авч уулзаж, ардчилал, сайн засаглалыг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар санал солилцсон байна.
 
Монгол Улсад ардчилсан засаглалыг бэхжүүлэх, түүнчлэн Олон улсын хамтын ажиллагааны сангийн хүрээнд ардчилал, шинэчлэлийн үйл явцад олсон туршлага, сургамжийг бусад улстай хуваалцах үйл хэргийг Нээлттэй нийгэм хүрээлэнгээс дэмжиж, хамтран ажиллаж байгаад сайд Д.Цогтбаатар талархал илэрхийлэв.
 
Талууд энэ оны 10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж буй Авлигатай тэмцэх асуудлаарх олон улсын хурлын бэлтгэл ажлын талаар болон Олон улсын хамтын ажиллагааны сангийн хүрээнд цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар харилцан санал солилцов.
Холбоотой мэдээ