Архангайд 1345 элсэгч 780 гаруй хуваариас сонголт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-07-03 16:40:11
Архангай /МОНЦАМЭ/. Монголын их, дээд сургууль, коллежид 2018 онд оюутан элсүүлэх үйл ажиллагаа орон даяар явагдаж байна. Архангай аймгаас хуваарь сонголт хийхээр 1345 элсэгч бүртгүүлсэн бөгөөд эдгээр элсэгчид 8 бүлгийн 780 гаруй хуваариас сонголт хийх юм.

Архангай аймагт оюутан элсүүлэх үйл ажиллагааг өнөө өглөө 8 цагт нээж, нээлтийн үйл ажиллагаанд Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ц.Мөнхбат, Архангай аймаг дахь Элсэлтийн салбар комиссын дарга Б.Гантулга, Эрдэнэбулган сумын 2-р сургуулийн захирал Н.Гэрэлчулуун болон албаны бусад хүмүүс оролцлоо. Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ц.Мөнхбат "Хүний өөрийнх нь сонголтоос шалтгаалж ирээдүйд ямар явах, яаж амьдрах вэ гэдэг нь шалтгаалдаг. Тэгэхээр энэ удаад сургууль, мэргэжлээ сонгох сонголтондоо хариуцлагатай хандаж, зөв сонголт хийгээрэй" гэдгийг онцолж бүх элсэгчдэд амжилт хүсэв.
 
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ