Ирэх оны ОНХС-г хэрхэн зарцуулах талаар хэлэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-05 19:47:44

Завхан аймгийн Иргэний танхимд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2016 онд хийгдэх ажилд иргэдээс санал авах хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлэгт  Завханы төв Улиастай сумын зургаан багийн иргэд аймгийн удирдлагууд оролцсон байна.  Ирэх 2016 онд Завхан аймагт ОНХС-д 4,9 тэрбум төгрөгийг баталсан бөгөөд энэ хөрөнгөөр ямар ажлуудыг хийх талаариргэдээс олон хэлбэрээр санал авч байна. Тухайлбал нийт айл өрхөөс санал асуулгын хуудсаар санал авч, баг бүр иргэдээс ирсэн саналыг эрэмбэлэн багийн ИНХ-аараа хэлэлцүүлэн сумын ЗДТГ-т хүргүүлсэн байна.Ирэх оны 4,9 тэрбум төгрөгөөс 60 хувийг сумдад зарцуулж, үлдсэн 40 хувийг аймаг хөгжүүлэх санд зарцуулах бөгөөд энэ хөрөнгөөр сумын хэмжээнд хийгдэх ажлыг илүү оновчтой үр дүнтэй болгоход иргэдийн санал, оролцоо маш чухал үүрэгтэй гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцлов.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ