Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар С.Эрдэнэ гишүүний өргөн мэдүүлсэн Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Түүнчлэн банкуудын одоогийн мөрдөж буй зээлийн өндөр хүүг бууруулах асуудлыг дорвитой шийдвэрлэсэн хязгаарын түвшинг шууд заах, хуулийн үйлчлэх хүрээнд банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, ломбард зэрэг зээлдүүлэгчид, тэдгээрийн зээлийн үйл ажиллагааг хамруулахаар тусгасан байна. Тухайлбал, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн 100 сая хүртэл төгрөгийн дүнтэй зээлийн болон цалингийн зээлийн дээд хязгаар жилийн 18 хувь, тэтгэврийн зээлийн дээд хязгаар жилийн 12 хувь, бусад төрлийн зээлийн дээд хязгаар жилийн 24 хувь байхаар төсөлд тусгажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. Мөн гишүүдийн зүгээс зээлийн хүүг бууруулах боломж эдийн засагт бий болж байгаа эсэхийг тодрууллаа. Энэ оны нэгдүгээр улиралд эдийн засгийн өсөлт 6.1 хувьтай гарсан бөгөөд цаашдаа үргэлжлэх магадлалтай байгаа юм. Энэ хүрээнд Монголбанк Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги боловсруулсан байна. Стратегийг амжиллтай хэрэгжүүлснээр 3-5 жилийн хугацаанд зээлийн хүү 7 хүртэлх хувиар буурах боломжтой хэмээн үзэж буйгаа Монголбанкны удирдлагууд танилцуулав.
Мөн үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, “Монгол Улсын банк санхүүгийн салбар 25 жил чөлөөтэй явж ирсэн. Өнөөдөр бүх иргэн, аж ахуйн нэгжүүд зээлийн хүүнд хүлэгдэж эхэлж байна. Тэгэхээр Монголбанкнаас боловсруулсан Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги болон С.Эрдэнэ гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслийг уялдуулан асуудлыг цогцоор нь шийдэх хэргтэй” гэлээ.
Зээлийн хүүг бууруулахад хадгаламжийн хүүг мөн бууруулах шаардлага үүснэ гэдгийг Б.Дэлгэрсайхан гишүүн дурьдлаа. Мөн хадгаламжийн хүүг бууруулах талаар хуулийн төсөлд зохицуулалт орсон эсэхийг асуув. Монгол Улсын хэмжээнд 100 саяас дээш төгрөгийн хадгаламжтай 8217 иргэн, 1885 хуулийн этгээд байдаг гэдгийг ажлын хэсгээс хариуллаа. Сүүлийн 10 гаруй жил хадгаламжийн хүү тодорхой хэмжээгээр өссөн. Хадгаламжийн хүү өссөөр байгаа тохиолдолд зээлийн хүү буурахгүй гэдгийн мөн хэллээ.
Мөн үеэр Б.Дэлгэрсайхан, Б.Баттөмөр, О.Баасанхүү гишүүн хуулийн төслийг хэлэлцэж, батлахыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 94.1 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарллаа.
Завсарлагааны өмнө УИХ дахь АН-ын бүлэг “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” тогтоолын төслөөр авсан завсарлагаа өнөөдрөөр дуусгаж байгааг Д.Эрдэнэбат гишүүн хэллээ. Тэрбээр, “Тавантолгой төсөл Монгол Улсын эдийн засаг, иргэдийн амьдралд ихээхэн нөлөө үзүүлдэг. Тиймээс энэхүү тогтоолын төслийг хаврын чуулган хаахаас өмнө батлах хэрэгтэй гэдэгт манай бүлэг санал нэгдсэн” хэмээв.

Ч.Ариунболд