Монгол киноны шилдэг дуунууд эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-05 10:47:40

Монгол Улсад Үндэсний кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Тус ойдоо зориулан “Монгол кино” нэгтгэлээс “Монгол киноны шилдэг дуунууд” хүндэтгэлийн тоглолт өнөөдөр 15.00 цагт ганцхан удаа “Соёлын төв өргөө”-нд болох юм.

Тоглолтод та бидний сэтгэлд хоногшсон олон сайхан киноны дуунууд эгшиглэх болно. Ардын жүжигчин А.Долгор, Ө.Баярмагнай, МУГЖ Б.Дашдондог, Ч.Насантогтох, Б.Сарантуяа, Ж.Алтанцэцэг, С.Жавхлан, Б.Ганчимэг, Х.Болормаа нар урилгаар оролцож ая дуугаа өргнө.

Мөн СТА С.Баттулга, Д.Отгонжаргал, П.Өнөржаргал, А.Түмэн-Өлзий, С.Цогтсайхан, С.Сэрчмаа, Т.Баттогтох, Д.Жавхаасайхан, Б.Баярцэцэг, Ц.Баясгалан, О.Болдбаатар, Б.Нармандах  оролцохоос гадна Ц.Намсрайжавын нэрэмжит “Монгол улсын филармони”, Морин хуурын чуулга, ХЦДБЧ-ын дэргэдэх амьд хөгжмийн Хилчин хамтлагууд хамтран оролцоно.

Тус хүндэтгэлийн тоглолтыг UBS телевиз шууд дамжуулан үзүүлэх аж. Тоглолтын тасалбар 20,000, 25,000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ