Шинэ хууль мөрдөгдөж эхэлснээс хойш иргэд согуутаар жолоо барих нь багасчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 12:44:53

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил хоногт 12-15, долоо хоногт 70-80 гардаг байсан бол Замын хөдөлгөөний шинэ хууль мөрдөгдөж эхэлснээс хойш өдөрт ердөө гурав, дөрөвхөн зөрчил илэрч байна гэж Цагдаагийн ахмад Д.Хишигболд хэллээ.

Энэ сарын нэгнээс эхэлж мөрдөгдсөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль олон нийтийн ухамсарт ихээхэн нөлөөлж байгаа нь дээрх тоо баримтаас харагдаж байна хэмэнэ холбогдох мэргэжлийн хүмүүс үзэж байна.

Өмнө нь  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол цөөрөхгүй байгааг Замын цагдаагийн газраас байнга мэдээлдэг байсан. Ойрын жишээ дурдахад, наймдугаар сарын сүүлийн долоо хоногт замын хөдөлгөөний 27 зөрчил бүртгэгдсэнээс 12 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байжээ. Иймд жолоодох эрхийг нь зургаан сараас хоёр жилийн хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулсан байна. Тодруулбал зөвхөн энэ төрлийн зөрчлөөс улсын төсөвт 4.6 сая төгрөг төвлөрүүлнэ гэсэн үг юм.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд