Хууль, хүчний байгууллагууд боловсон хүчний дутагдалд орох магадлалтай байна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Өнгөрсөн онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 7.3 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 591.1 тэрбум төгрөгөөр давсан байна. Харин төсвийн зарлага 9 их наяд төгрөгт хүрчээ. Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцэл ДНБ-ний 6.4 хувь буюу 1 их наяд 742.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан бөгөөд Үндэсний аудитын газраас Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг анх удаа “зөрчилгүй” хэмээн дүгнэснийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж дурьдлаа.
Хуралдаанд байнгын хорооны харъяалах асуудалд багтдаг Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Улсын Дээд шүүх, ХЭҮК, АТГ, ЦЕГ болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, ХХЕГ-ын удирдлагууд оролцож, 2017 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг танилцуулав. Дээр дурьсан байгууллагууд боловсон хүчний дутагдалд орох магадлалтай байгаагаа хэлж байлаа. УИХ-ын 2017 оны 29 тоот тогтоолоор "Эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой байдлын салбараас 2017-2019 онд өндөр насны тэтгэвэрт гарах 2 төрийн албан хаагч тутамд 1 албан хаагчийг нөхөн томилох, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн албан хаагчийн орон тоонд нөхөн томилгоо хийхгүй” байхаар заасан. Энэ нь дээрх салбаруудыг боловсон хүчний дутагдалд оруулах магадлалтай тул уг тогтоолыг эргэн харах шаардлагтай хэмээсэн юм. Түүнчлэн 2019 оны төсөвт хууль, хүчний байгууллагуудын барилга байгууламжуудыг засварлах, автомашины парк шинэчлэх хөрөнгө оруулалтын зардлыг тусгахыг гишүүдээс хүсч байлаа.
Ийнхүү байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов. Мөн өдрийн хуралдаанаар О.Батнасан гишүүний өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Оюундарийг сонголоо.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ