Увс нуурын ойр орчмын хогийг цэвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-06-26 16:54:26
Увс /МОНЦАМЭ/. Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны Хүрээлэн буй орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт бодис хариуцсан ажилтан Б.Бат-Үйлс, байгаль хамгаалагч М.Баярсайхан, жолооч Ц.Цэрэндагва нар тухайн бүс нутагт амьдарч байгаа малчидтай хамтран Увс нуурын ДЦГ-ын Урд бага нуураас 50-ийн точка хүртэлх хогийг цэвэрлэсэн байна.
Тэд цэвэрлэгээ хийхдээ орчны бүсийн төвлөрсөн хур хогийг авсан ба 60-ын точка орчмын ард иргэд ихээр амарч зугаалдаг хэсэгт хог ихээр хуримтлагдсан байсныг мөн цэвэрлэжээ. Уг орчноос нийтдээ 11 шуудай болон УАЗ 469 машины чиргүүлийн тэвш дүүрэн задгай хогийг цэвэрлэж хогийн цэгт буулгасан байна.
Мөн Урд бага нуур орчимд буусан айлуудтай Увс нуурын ДЦГ-ын орчны бүсэд түр бэлчээр ашиглах гэрээ байгуулж, гал түймэр гаргахгүй байх баталгааны хуудсанд гарын үсэг зуруулжээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ