Зөнч Ахилл муур дараагийн таамгаа харуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-26 16:28:18
САНКТ- ПЕТЕРБУРГ. /РИА Новости/. Өнөөдөр Санкт-Петербургийн цэнгэлдэх хүрээлэнд Аргентин болон Нигерийн шигшээ багийн хооронд орон нутгийн цагаар 21:00 цагт тоглолт болно. Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын тоглолтуудын үр дүнг урьдчилан тааварлах үүргийг Эрмитажийн зөнч муур Ахилл гүйцэтгэж байгаа билээ. Тэрбээр өнөөдрийн тоглолтод Нигерийн багийг хожно гэж зөгнөв.

Таамгийг урьдын адилаар хоёр улсын далбааг хажууд нь байрлуулсан савтай хоолыг Ахилл муурны өмнө тавьж, сонгуулах маягаар явуулав.

Өмнө нь тэрбээр 4 тоглолтыг зөв тааварласан юм. Дараагийн удаад Ахилл муур ирэх сарын 3-нд болон 10-нд таамаглалаа харуулах юм байна.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ