“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аян өрнөж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-06-23 11:05:03
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, осол хэргийн гаралт, түүнээс үүдэлтэй нас баралт, гэмтлийг багасгах, замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилготой “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аян Говь-Алтай аймагт өрнөхөөр энэ сарын 22-ны өдөр нээлтээ хийлээ.
Нээлтэд тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Т.Ганзориг, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Баттайван, Автотээврийн газрын дарга н.Гантулга нар оролцож, хот хоорондын болон орон нутгийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд аяны талаар ерөнхий мэдээлэл хүргэн хөдөлгөөний соёлын талаар зөвлөмж, гарын авлага тараан аяны үйл ажиллагаагаа сурталчилсан байна. Тус аймгийн Цагдаагийн газраас аяны хүрээнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Автотээврийн газартай хамтран орон нутагт зохион байгуулах ажлын төлөвлөгөөг гаргаж хэрэгжүүлэх ажлуудаа олон нийтэд танилцуулах ажээ.
Энэхүү аян 2018 оны аравдугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдах юм.
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ