Б.Цэрэндоржийн гудамжны тохижилтын ажил 85 хувьтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр хотод хийгдэж буй зарим тохижилт, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
Хотын дарга эхлээд Их тойруу буюу Зүүн дөрвөн замын уулзвараас Сансарын тойрог хүртэлх 950 метр жишиг гудамжны тохижилтын ажлыг хүлээлгэн өгөх ёслолд оролцов.

Тус жишиг гудамжны тохижилтын ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тус гудамжны баруун талд троссон болон ургамлан хашлагтай 153 шилмүүст мод суулгасан байна. Мөн тус хэсэгт байсан 40 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, 150 автомашины зогсоол байгуулж, 4284 ам дөрвөлжин метр газарт зүлэг тарьсан байна.

Дараагаар нь Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийн тохижилтын ажилтай танилцав. Тус гудамжинд газар доорх байгууламж барихаар төлөвлөж байсан юм. Гэвч иргэдийн зүгээс тус гудамжийг унаган төрхөөр нь хадгалж үлдэхийг шаардаж, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн юм. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар унаган төрхийг нь сэргээх тохижилтын ажлыг өрнүүлж буй юм. Энэхүү ажилд Б.Цэрэндоржийн гудамжийг хамгаалах иргэдийн хөдөлгөөнөөс хяналт тавьж байгаа аж. Тохижилтын ажил дууссаны дараагаар Хот тохижилт, дүүрэг, хороо зэргээс тухайн гудамжийг байнга хариуцаж ажиллах эзэнтэй болгох хэрэгтэй хэмээн тус хөдөлгөөний төлөөлал Д.Нарантуяа хэллээ.

Энэ үеэр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын ахлах мэргэжилтэн Д.Хан-Уул, “Бид хуучин тохижилт хөшөө дурсгалуудыг хэвээр нь үлдээсэн. Мөн 25 метр урттай, хөгжмийн хэмнэлээр таван төрлийн цацалт гаргадаг битүү yсан оргилуур, гэрэлтүүлгийн ажлыг хийж байна. Мөн “Битлз”-ийн хөшөөний орчмыг орчин үеийн шийдэлтэйгээр тохижуулж, өвөрмөц хэлбэртэй мод, бут суулгах ажлыг өрнүүлж байгаа. Одоогоор ажлын 85 хувьтай байна. Ирэх сарын сарын 01-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн” гэв. Уг тохижилтын ажил 400 сая төгрөг зарцуулж буйг Улаанбаатар хотын Захирагчийн албаны дарга Т.Гантөмөр дуулгалаа.

Мөн Нийслэлийн Засаг дарга С.Батболд, “Улаанбаатар бол Монгол Улсын нүүр царай. Тиймээс энэ хотод ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд олон ажлыг өрнүүлж байна. Тухайлбал, бидний нэршиж заншсанаар Сансарын гудамжийг иж бүрэн тохижуулсан. Нийслэлд ногоон байгууламжийг бий болгоход ихээхэн хөрөнгө, мөнгөний асуудал тулгардаг. 2018 оны төсөвт суулгасан 600 сая төгрөгөөр бүтээн байгуулалт хийж байна. Цаашдаа нийслэлийн зүгээс ногоон байгууламж, тохижилтын ажлыг иргэдтэйгээ хамтран өрнүүлэх болно. Мөн Улаанбаатар хотод бүтээн байгуулалт өрнүүлэхэд шаардлагатай хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэж өгөхийг Сангийн яамнаас хүссэн” хэмээв.

О.Болорцэцэг