Говь-Алтай аймгийн баяр наадам 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-06-21 15:55:30
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн зургаадугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг 7 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэжээ.
 
Аймгийн баяр наадам зохион байгуулах хороог аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбатаар ахлуулан байгуулаад байна. Баяр наадам зохион байгуулах хорооныхон удахгүй  хурдан морины уралдаан, үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харвааг зохион байгуулах товоо гарган олон нийтэд мэдээлэх гэнэ.  
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ