Филиппин улсын Багё хотод багш нар мэргэжил дээшлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-06-19 22:12:14

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгаас Филиппиний Багё хотын "Pines International Aсаdemy"-д англи хэлний 17 багш суралцана. Тэд хоёр сарын хугацаатайгаар тус улсад мэргэжлээ дээшүүлэх юм.
Тус аймагт хэрэгжиж байгаа "Зөгийн үүр" хөтөлбөрийн хүрээнд гадаадын урт болон богино хугацааны сургалт, туршлага судлах арга хэмжээнд одоогийн байдлаар 336 иргэн хамрагдсаны 45 нь англи хэлний багш нар байна. Тус хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарыг бүрэн хамруулж байгаа бөгөөд өнөөдөр 17 багш Филиппиний Багё хотод суралцахаар аймгийн Засаг даргаас батламжаа гардан авлаа. Засаг дарга Н.Наранбаатар хэлэхдээ "Та бүхний суралцахаар явж буй сургууль нь 17 жилийн түүхтэй, англи хэлний яриа, арга зүй технологи, олон улсын шалгалтын бэлтгэл сургалтуудад мэргэшсэн. Япон, Солонгос, Хятад, Тайвань, Тайланд, Араб орнуудын 10 мянга гаруй оюутнууд амжилттай суралцаж төгссөн. Сүүлийн гурван жилд Монгол улсаас 160 гаруй оюутан суралцаж төгссөн сургалтын заах арга барил, хүн нэг бүрийг сургах туршлагатай томоохон сургууль"  гэж онцолсон юм. 

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ