Баруун, баруун өмнөд бүс нутгийн тусгай хамгаалалттай газрыг төсөлд нэмж хамруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр хэлэлцлээ.
Санхүүгийн хамтын ажиллагааны төслийн талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулахдаа, Төслийн хоёрдугаар шатанд одоо хэрэгжүүлж буй 11 тусгай хамгаалалттай газрын захиргаад дээр Монгол орны баруун болон баруун өмнөд бүс нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийг хамруулж төслийн дэмжлэг үзүүлэх юм. Төслийн нийт санхүүжилт 24.25 сая евро бөгөөд үүнээс ХБНГУ-ын Засгийн газар 19.5 сая евро, Монгол Улсын Засгийн Газар 13.3 тэрбум төгрөг тус тус санхүүжүүлэх аж. Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадад олгох улсын төсвийн зардлыг Монголын талын хөрөнгө оруулалт гэж тооцох юм гэдгийг дурдлаа.
Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь 1 дүгээр төслийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчийн өвөл, зуны дүрэмт хувцас, судалгааны багаж хэрэгслээр хангах, гал түймрийн багаж хэрэгслээр тоноглогдсон бага оврын ачааны автомашин нийлүүлэх, ой, бэлчээр, биологийн олон янз байдал, нийгэм эдийн засгийн суурь судалгааны ажлууд, сургалтууд, төслийн хүрээнд баригдах барилгын ажлуудын зөвлөхийн хяналт, геологийн судалгаа болон зураг зэрэг ажлуудыг хийсэн.
Харин 2 дугаар төслийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгуудад сүлжээний үндсэн тоног төхөөрөмжүүд нийлүүлэх, менежментийн болон бизнес төлөвлөгөөг тусгай хамгаалалттай газар нутагт дөрвөн том хөндлөнгийн бүс/кластерт хэрэгжүүлэх, төлөвлөлт болон 7 тусдаа тусгай хамгаалалттай газар нутагт хөрөнгө оруулалт хийх, сүлжээнд зориулсан чадавхийг бэхжүүлэх болон олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зэрэг ажлуудыг хийнэ гэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хариулав.
Ингээд байнгын хороо Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Н.Туяа