Архив, бичиг хэргийн ажилтнуудыг чадавхжуулах нэгдсэн сургалт хоёр хоног үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-06-19 17:32:07
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус аймгийн төв болон 18 сумд үйл ажиллагаагаа явуулж буй төрийн байгууллагын архив, бичиг хэргийн ажилтнуудыг чадавхжуулах нэгдсэн сургалт энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Алтай хотод зохион байгуулагдаж байна. 
 
Сургалтад байгууллагын архив, бичиг хэргийн 130 гаруй ажилтнууд хамрагдаж байгаа ба Архивын ерөнхий газрын Мэргэжил арга зүйн удирдлагын газрын мэргэжилтнүүд хүрэлцэн ирж  баримт бичиг зохион бүрдүүлэх, найруулах, стандартын бүрдэл хангалт, хөтлөх хэргийн нэрийн жагсаалт үйлдэх, шийдвэрлэгдсэн баримт бичгээр хэрэг бүрдүүлэх, хадгаламжийн нэгж бүрдүүлэх талаар онол, арга зүйн мэдлэг олгож, дадлага ажил хийлгэхээр ажиллаж байна.
Түүнчлэн эрүүл мэнд, боловсрол, нутгийн удирдлага, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн баримт бичгийн хадгалах хугацаа, хөтлөх хэргийн нэрийн жагсаалт үйлдэн багаар ажиллаж, хадгаламжийн нэгж бүрдүүлэх талаар дадлага сургуулилт хийх юм.
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ