Куба, АНУ кикбоксын нөхөрсөг тоглолт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-04 14:00:02

ГАВАНА. /Xinhua/. Куба болон АНУ-ын кикбоксын тамирчид өнөөдөр Гавана хотод анхны нөхөрсөг тоглолтоо хийнэ.

“Low kick” буюу доогуур өшиглөх болон “К-1”-ийн дүрмийн дагуу тэмцээн болно гэж зохион байгуулагчид мэдэгдэв.

57, 60, 63.5, 67, 71, 81, 91 кг-ийн жингийн нийт 10 тоглолт болох бөгөөд нэг тоглолт хоёр минутаар гурван үе үргэлжилнэ гэж Кубын Спорт, биеийн тамирын боловсрол, амралт чөлөөт цагийн үндэсний хүрээлэнгийн ажилтан Эрик Гутьеррес мэдэгджээ.

Дэлхийн шилдгүүдийн нэг болох АНУ-ын багийн дасгалжуулагчаар Дэлхийн кикбоксын байгууллагуудын холбооны ерөнхийлөгч Чарльз Пост ажиллаж байна.

Харин Кубын багийн дасгалжуулагчаар Карибын арлуудын кикбоск болон түүнтэй холбоотой урлагийн үндэсний сургуулийн ерөнхийлөгч Армандо Кинтана ажиллах ажээ. "Том шоу болно" гэж тэрбээр хэлсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ