Орост авсан хориг арга хэмжээг сунгахыг АНУ дэмжинэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-04 09:44:30

ВАШИНГТОН. /Sputnik/. Орост авсан хориг арга хэмжээг сунгахыг Вашингтон үргэлжлүүлэн дэмжинэ гэж тус улсын Төрийн департамент мэдэгдэв.

Минскийн хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх хүртэл Орост авсан хориг арга хэмжээг сунгахыг АНУ дэмжинэ гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ахин нотолсон гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдээлэв.

“Минскийн хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх хүртэл, АНУ болон тус улсын түншүүд Орост авсан олон улсын хориг арга хэмжээг сунгахыг дэмжинэ гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга Керри тодорхой болгосон” гэж Кирби хэлсэн байна.

Сербийн нийслэл Белград хотод болж буй “Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага”-ын уулзалтын хажуугаар Украины Гадаад хэргийн сайд Павел Климкинтэй уулзах үеэрээ Керри ингэж мэдэгджээ.

Украины зүүн нутагт болж буй үйл явдлууд болон АНУ-ын тус улсад гүйцэтгэж буй үүргийн талаар  Керри, Климкин нар хэлэлцсэн тухай Кирби мэдээлэв.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ