“Мартагдашгүй” тоглолтыг дахин тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-12-03 16:00:01

Монголын рок поп урлагийн "Сүнс", "Камертон", "Номин талст", "Салхи", "Guys" хамтлаг хамтарсан "Мартагдашгүй" тоглолтоо энэ сарын 18-нд дахин толилуулахаар болжээ.

Дэлхийн дээд зэрэглэлийн клубуудын стандартаар Монголд анх удаа байгуулж буй “CASTLE” клубын нээлтэд зориулан тоглох “VIP” тоглолтод таван хамтлагийн залуус үе үеийн хит дуунуудаараа үзэгчдийн сонорыг мялааж, дурсамжийг сэргээн хамтдаа дуулж бүжиглэж нэгэн оройг гайхалтай өнгөрүүлэх нь ээ.

Тоглолтын зохион байгуулагч “MGL AGENCY”, “Miracle Entertainment” болон уран бүтээлчдийн төлөөллүүд  энэ сарын 10-нд хэвлэлийн хурал хийж тоглолтын талаар мэдээлэл хийх юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ