Турк, Орос хоёр бие биенээ тийм ч хялбар хаяж болохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-03 14:22:34

АНКАРА. /Anadolu/. Оросын бөмбөгдөгч онгоцыг сөнөөснөөс хойш Турк-ОХУ-ын хооронд хурцадмал байдал бий болсонтой холбоотойгоор хоёр улс бие биенээ тийм ч хялбархан хаяж болохгүй гэж Туркийн Ерөнхий сайдын орлогч Нуман Куртулмус мэдэгдэв.

“Турк, Орос хоёр хөрш бөгөөд түнш орнууд юм. Уг хямралыг зохицуулахын төлөө Турк чадах бүхнээ хийж, яриа хэлцээ хийхэд бэлэн байна” гэж тэрбээр Туркийн “TGRT” телевизэд ярилцлага өгөхдөө дурджээ.

Энэ сарын 24-нд Оросын бөмбөгдөгч онгоцыг Туркийн цэргийнхэн сөнөөсөнтэй холбогдуулан ОХУ Туркт эдийн засгийн хориг арга хэмжээ авч, “Лалын улс” бүлэглэлээс нефть худалдан авах асуудалд оролцсон гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркийг буруушаасан билээ.

Хэрвээ Турк “Лалын улс”-аас нефть худалдан авдаг нь нотлогдвол би огцроход бэлэн байна гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдээд, хэрвээ энэ худлаа байх юм бол суудлаасаа огцрохыг Путинд уриалж, түүнийг сорьсон байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ