Байнгын хороо Улсын бүртгэлийн багц хуулийн төслийг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
Тухайлбал 09.00 цагт Хууль зүйн байнгын хороо “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж, Улсын бүртгэлийн багц хуулийн төсөл болон Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцэнэ.
Харин 13.00 цагт болох Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай болон бусад гэсэн асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Мөн 15.00 цагт Өргөдлийн байнгын хороо хуралдаж, Ахмадын болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, санал, дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонсох, 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, нэг удаагийн тэтгэмж нөхөн олгох асуудлаар иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг хэлэлцэх аж.

Ч.Ариунболд