Гадаадын иргэнд газар өмчлүүлэх заалт хуулийн төсөлд байхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн Авто замын тухай хууль, Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль анх 1994 оны долдугаар сард батлагдсан байна. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн эдийн засаг, нийгмийн харилцаа өргөжин хөгжиж ирсэн боловч 1990 оноос хойш эхэлсэн хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн тасралгүй үргэлжилсээр өдгөө нийслэлд байнга оршин суугчдын тоо 1.3 сая буюу манай улсын нийт хүн амын 44.7 хувьд хүрээд байгаа юм. Тиймээс хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлж, эрүүл, аюулгүй, амьдралын таатай орчин бүрдүүлсэн, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, өрсөлдөх чадвартай, сайн засаглал бүхий аялал жуулчлалын томоохон төв болгон хөгжүүлэх шаардлагад нийцүүлэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь зүйтэй хэмээн Засгийн газар үзжээ.
УИХ-ын гишүүдийн зүгээс Авто замын тухай хууль, Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах шалтгааныг тодруулав. Монгол улсад бүртгэлтэй байгаа нийт автомашины 75 хувь нь Улаанбаатарт байдаг бөгөөд өдөрт дунджаар 300-400 мянган автомашин хөдөлгөөнд оролцдог гэдгийг Хотын дарга С.Батболд хэллээ. Тэрбээр, “Одоо бол хөдөө орон нутагт барих зам, нийслэлд шинээр тавих автозам нэг стандартаар явж байгаа. Өөрөөр хэлбэл, нийслэлд барих зам ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг зэргээс эхлээд цогц байх ёстой. Гэтэл хөдөө тавих замтай ижил стандартаар барихаар ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг зэргийг нь хийлгүй орхих тохиолдол бий. Тиймээс нийслэлд барих автозамыг өөр стандартаар зохицуулахад энэ хууль чиглэгдэж байгаа” гэлээ.
Мөн газрыг гадаадын иргэдэд өмчлүүлэх асуудлыг Нийслэлийн эрхзүйн байдалд тусгасан тухай ташаа мэдээлэл явж байгааг гишүүд анхааруулав. Тухайлбал Б.Жавхлан гишүүн, “Газрыг гадаад иргэдэд худалдах, өмчлүүлэх бус тодорхой хугацаанд ашиглуулах асуудлыг л зохицуулсан заалт хуульд тусгасан гэдгийг иргэд, олон нийтэд таниулах хэрэгтэй” гэв.
Ажлын хэсгийн зүгээс “Энэ хуульд бол Газрын бирж байгуулах асуудлыг л тусгасан. Өөрөөр хэлбэл, 2002 оны Газрын тухай хуулийн 44.4-т “Монгол Улсад байнга /183 хоногоос дээш хугацаагаар/ оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд газрыг зөвхөн гэр бүлийн хамтын хэрэгцээний нь зориулалтаар ашиглуулах асуудлыг дуудлага худалдааны зарчмаар тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Тиймээс дуудлага худалдааг зохион байгуулах Газрын биржийг байгуулах юм” хэмээн тайлбарлав.
Ийнхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн тухай танилцуулгыг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Ч.Ариунболд