Шилдэг нийтлэлч оюутан залуусыг тодруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-03 12:23:30

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилгаар гадаад дотоодын их дээд сургуулийн оюутан, судлаачдын дунд зарласан “Хөгжилд хүрэх гарц-Миний санал” сэдэвт илтгэл нийтлэлийн уралдааны шилдгүүд тодорлоо.

Тус уралдаанд Улаанбаатар хот хөдөө орон нутгаас 150 гаруй залуус оролцсоноос ХААИС-ийн Ургамал хамгаалал хорио цээр, хяналт үнэлгээний гуравдугаар дамжааны оюутан Г.Бадамгарав дэд байрт, "Сити" дээд сургуулийн бизнесийн удирдлагын оюутан  Д.Хүрэлбаатар гуравдугаар байр эзэлж, Ардчилсан хүчний холбооны хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналыг гардлаа. Мөн шагналт байранд шалгарсан 8 оролцогчийг Ардчилсан хүчний холбооны өргөмжлөл, 100 мянган төгрөгөөр шагнаж урамшууллаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ үеэр хэлсэн үгэндээ, "Монгол Улсын хөгжил дэвшил залуу хойч үеэсээ ихээхэн хамааралтай учир та бүхний саналыг сонсох нь хамгийн чухал явдал юм" хэмээн онцолсон аж.

Б.Туул

 

 

Холбоотой мэдээ