Умард Солонгосын төлөөлөгчдийн байрлах зочид буудлын төлбөрийг даахад бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-03 12:29:08
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ болон Умард Солонгосын энэ сарын 12-нд Сингапурт хийх дээд хэмжээний уулзалтын үеэр Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны зочид буудалд байрлах төлбөрийг “Цөмийн зэвсгийг хориглох олон улсын кампанит ажил” байгууллага даахад бэлэн байгаагаа мэдэгджээ. Энэ байгууллага нь 2017 онд Нобелийн энх тайвны шагналыг хүртэж байсан юм.

“Манай хөдөлгөөн нь цөмийн зэвсгийг устгахад чиглэсэн бодлого баримталдаг бөгөөд бид АНУ-Умард Солонгосын энэхүү түүхэн дээд хэмжээний уулзалтыг цөмийн зэвсэггүй болох энх тайвны үйл хэрэгт хувь нэмрээ оруулахад тохиож болох ганц боломж гэж үзэж байна. Нобелийн шагналд мөнгөн урамшуулал багтдаг билээ. Тиймээс бид Солонгосын хойгт энх тайван байдлыг тогтоохын тулд энэ мөнгийг дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах зардлыг даахад ашиглахыг санал болгож байна” гэж цөмийн “Цөмийн зэвсгийг устгах олон улсын кампанит ажил”-ын олон улсын зохицуулах бүлгийн гишүүн Акира Кавасаки мэдэгдсэн байна.
 Э.Аянзаяа 
 

Холбоотой мэдээ