НАТО-гийн 12 мянган цэрэг Афганистанд үлдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-03 10:34:35

БРЮССЕЛЬ. /Xinhua/. Афганистанд одоо буй НАТО-гийн 12 мянган цэргийг 2016 онд үлдээх тухай тус эвслийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр зөвшилцсөн байна.

“Бид “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаагаа Афганистан зэрэг улсад 2016 онд үргэлжлүүлэхээр тохиролцлоо. Үүнд ойролцоогоор 12 мянган цэрэг оролцоно” гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Афганистанд 13 жил үргэлжилсэн цэргийн оролцооныхоо дараа 2014 оны сүүлээр НАТО тэргүүтэй “Афганистаны аюулгүй байдлыг дэмжин сахиулах олон улсын хүчин” байлдааны даалгавраа дуусгасан билээ.

Афганистаны тусгай хүчин, байгууллагуудад зөвлөх, туслах, сургах зорилготой “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааг НАТО 1 дүгээр сарын 1-ээс эхэлсэн юм. Уг ажиллагаанд НАТО-гийн холбоотон, түнш орнуудын 12 мянган цэрэг оролцож байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ