“Монгол киноны шилдэг дуунууд” эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-12-03 10:18:56

Монгол Улсад Үндэсний кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулан “Монгол кино” нэгтгэлээс “Монгол киноны шилдэг дуунууд” хүндэтгэлийн тоглолтыг толилуулна.

Тоглолтод үзэгчдийн сэтгэлд хоногшсон олон сайхан дуунууд эгшиглэх юм. Урилгаар Ардын жүжигчин А.Долгор, Ө.Баярмагнай, МУГЖ Б.Дашдондог, Ч.Насантогтох, Б.Сарантуяа, Ж.Алтанцэцэг, С.Жавхлан, Б.Ганчимэг, Х.Болормаа, Гавьяат багш Ц.Ерөө шавь нарын хамт, Төрийн соёрхолт Б.Мөнхболд, МУСТА С.Баттулга, Д.Отгонжаргал, П.Өнөржаргал, А.Түмэн-Өлзий, С.Цогтсайхан, С.Сэрчмаа, Т.Баттогтох, Д.Жавхаасайхан, Б.Баярцэцэг, Ц.Баясгалан, О.Болдбаатар, Б.Нармандах, дуучин Б.Хонгор, Л.Оюун-Эрдэнэ, Б.Мөнхбаяр, ХЦДБЧ-ын дуучин Э.Дүүриймаа, Д.Мөнгөнтуяа, Л.Болор-Эрдэнэ, Sweetymotion хамтлаг, ОХУ-ын гитарчин Александр Сага нар тус тус оролцож Монгол киноны мартагдашгүй дуунуудаар ая дуугаа өргөх юм.

Мөн тоглолтод Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын филармони, Морин хуурын чуулга, ХЦДБЧ-ын дэргэдэх амьд хөгжмийн “Хилчин” хамтлаг оролцоно. Тус хүндэтгэлийн тоглолтыг UBS телевизээр шууд дамжуулан үзүүлэх юм.

Тоглолт энэ сарын 5-нд Соёлын төв өргөөнд болно.

Ж.Болор

Холбоотой мэдээ