Хөгжлийн бэрхшээлтэй 20 иргэнд хүнсний бүтээгдэхүүн, дулаан шаахай өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-03 09:09:56

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг  тохиолдуулж Дархан сумын 13 дугаар багаас өөрийн нутаг дэвсгэрт үйллчилгээ эрхэлдэг “Жигүүр супермаркет”, “Голомт банк”, “Дэвжин ургах наран”, “Мөнх-Пил” компаниудтай хамтарч хөгжлийн бэрхшээлтэй 20 иргэнд хүнсний бүтээгдэхүүн болон дулаан хувцас хэрэглэлийн дэмжлэг үзүүллээ.

Тус 13 дугаар багт хөгжлийн бэрхшээлтэй нийт 130-аад иргэн байдаг. Тэдний төлөөлөлд ийнхүү нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллага хамт олон өглөгийн гараа сунгав. Эдийн засгийн хямрал иргэдийн амьдралд өдрөөс өдөрт хүндээр нөлөөлсөөр байгаа энэ үед өөрсдөд нь туслаж байгаа хүмүүст хөгжлийн бэрхшээлтэй иргэд талархаж байна гэж аймгийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтэсийн мэргэжилтэн С.Адъяасүрэн ярилаа.     

                                                                                                                                                  Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ