“Хүүхэд-хууль” тэмцээн болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймагт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, сурагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Цагдаагийн газраас санаачилсан “Хүүхэд-хууль-2015- тэмцээнийг зохион байгуулж байна.
Тэмцээнийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Боловсрол, соёлын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.
Нэгдүгээр шатны тэмцээнийг сумдыг 4 бүсэд хуваан өрсөлдүүлж, бүсээс шалгарсан багууд хоёрдугаар шат болох аймгийн аварга шалгаруулах тэмцээнд төвийн сургуулиудтай өрсөлдлөө.
Энэ жилийн урд бүсийн тэмцээнд Бор-Өндөр, баруун бүсийн тэмцээнд Жаргалтхаан, хойд бүсийн тэмцээнд Баян-Адрага, зүүн бүсийн тэмцээнд Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн багууд тус тус шалгарчээ.
“Хүүхэд-хууль”2015 уламжлалт тэмцээнийг 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа аж.
О.Буянхишиг