Хонь жилийн хуанлийн азтан тодруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-02 16:22:27

УИХ-ын гишүүн С.Бямбацогт анх 2008 онд  төрийн түшээгээр сонгогдсон цагаасаа хойш жил бүрийн сар шинийн баяраар өөрийн мэндчилгээ, ажлын товч тайлан бүхий цаг тооны бичиг/ хуанлийг/ аймгийнхаа өрх бүрийн тоогоор илгээдэг. Хонин жилийн  хуанли бүрийг иргэдийн санал хүлээн авах хуудас, азын сугалаатай хамт айл бүрт илгээсэн билээ.

Энэ жил нэг азтай сонгогчийг шалгаруулан гэр бүлийн хамт Бээжин-Утайд аялуулах, найман  азтанг цахилгаан бараагаар урамшуулах аж.
Цаг тооны бичгийг  тараахдаа бүх сумын Засаг дарга нарт албан тоот илгээн, багийн дарга нараар нь дамжуулан түгээжээ.

Айл өрхийн тэргүүн өөрийн мэдээллийг хуанлийн холбогдох хуудсанд бөглөж багийн даргаараа дамжуулан энэ  оны 06 сарын 15-ны дотор УИХ-ын гишүүн  С.Бямбацогт  ажлын албанд ирүүлэх журмыг хуанли бүрт бичиж явуулаад байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ