Чуулганаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэх эсэхийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-05-25 09:09:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дөрвөн хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлосон байна.

Хуралдаанаар Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх юм. Мөн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан "Зээлийн хүүг бууруулах асуудлын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар" асуулгын хариуг сонсох аж.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ