Байгалийн давтагдашгүй агшныг гэрэл зургаар харуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-12-02 16:18:34

Гэрэл зурагчин Х.Сэргэлэнбатын ховор ан амьтан, ургамал, тусгай хамгаалалттай газар нутгийн дахин давтагдашгүй торгон агшинг харуулсан “Гэгээн эгшин” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнд тэрээр дэлхийд шагшигддаг Алтай, хангай, говь хосолсон байгалийн өвөрмөц төрх, ховор ургамал, ан амьтны давтагдашгүй агшинг харуулсан 70 гаруй бүтээлээ дэлгэжээ. Тэрбээр, “Байгаль дэлхийнхээ онгон дагшин байдал, үзэсгэлэнт төрхийг хадгалж үлдсэн улс орон дэлхийд цөөн байдгийн нэг нь манай орон. Тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн сайхан, тэнд нутагших ховор болон ховордсон ан амьтдын эгэл хэрнээ гайхалтай мөчийг олон нийтэд харуулах, хүн өөрөө хамгаалж чадвал байгаль ямар сайхан онгон дагшин хэвээр үлддэгийг гэрэл зургаараа харуулахыг гол болгосон” гэв.

Тус үзэсгэлэн энэ сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ.

Ж.Болор

Холбоотой мэдээ