Музейн Нээлттэй өдөр боллоо

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2018-05-19 12:28:21
Баянхонгор /МОНЦАМЭ/. Олон улсын Музейн өдрийг тохиолдуулан Баянхонгор аймгийн Баганат талбайд Түүх угсаатны зүй, Байгалийн түүхийн музейн Нээлттэй хаалганы өдөр боллоо. Аймгийн хамт олон өнөө жилийн Музейн өдрийг “Өргөн харилцаатай музей, шинэ хандлага, шинэ олон нийт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэв.
Мөн үеэр Мазаалай бүтээлийн үзэсгэлэн, Музей миний нүдээр үзэсгэлэн, иргэдийн гар дээр байгаа соёлын биет өвийг бүртгэж Батламж олгох зэрэг үйл ажиллагаанууд өрнөсөн юм.
150 гаруй орныг өөрийн эгнээндээ нэгтгэсэн олон улсын Музейн холбооны санаачилгаар 1978 оноос энэхүү тэмдэглэлт өдрийг дэлхийн онцлог булан бүрт өргөн тэмдэглэх болсноос хойш эдүгээ 40 дэх жилтэй золгож буй аж. Манай улсад 2003 оноос энэхүү өдрийг тэмдэглэдэг уламжлал тогтсон байна.
                                                                                                           Б.Мөнхзул