Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Орост айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-18 17:27:50
ТОКИО. /ТАСС/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 24-27-нд Орос улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ тухай Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгджээ.
 
Ш.Абэ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар энэ сарын 26-нд яриа хэлэлцээ хийх аж.
 
Харин энэ сарын 25-нд Владимир Путин, Ш.Абэ, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристин Лагард нар Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын бүгд хуралдаанд оролцох аж. Дараа нь Ш.Абэ Москвагийн Их театрт болох Орос дахь “Японы жил” болон Япон дахь “Оросын жил”-ийн нээлтэд оролцох юм байна.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ