Завханы нийт иргэдийн 30 гаруй хувь нь амьжиргааны түвшин дээгүүр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-02 09:32:20

Завхан аймаг 72.6 мянган хүн амтай. Өнгөрсөн оны судалгаагаар 7585 өрх буюу 38 хувь нь амьжиргааны түвшингээс дээгүүр орлоготой, 12387 өрх буюу 62 хувь нь ядуу  өрх байна. 

Нийт хүн амын 49,9 хувь нь эрэгтэй, 50,1 хувь нь эмэгтэйчүүд, 31,4 хувь нь 16 хүртэл насны хүүхэд, 33,7 хувь нь 16-35 насны залуучууд байна. Мөн 35-55 насны хүн ам 9,2 хувь нь 55-аас дээш насны хүн ам эзэлж байна. Хүн ам буурч байгаа боловч хөдөлмөрийн насны хүн ам өсөх хандлагатай байна. Тодруулбал Завхан аймагт Монгол Улсын нийт хүн амын гурав орчим хувь нь амьдарч байна. Үүнээс 22,2 хувь нь Улиастай суманд, 12,3 хувь нь Тосонцэнгэл сумд, 8,5 хувь нь Их-Уул сумд, 57,0 хувь нь бусад сумдад оршин сууж  байна.

Сонирхуулахад 36-аас дээш насны хүн ам  аймагт нэмэгдэх хандлагатай байна. Харин нас  баралтын  тухайд тогтвортой, өсөлт бууралт ажиглагдахгүй  байна. Сүүлийн таван жилийн хугацаанд 2546 хүн нас барсан байна. Нийт өрхийн 22,8 хувь аймгийн төвд, 20,6 хувь сумын төвд, 56,6 хувь хөдөөд оршин сууж байна. 

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ