Цаашид хүйтний эрч чангарч, цас үргэлжлэн орно

ОРОН НУТАГТ | Өмнөговь
erdenechimeg@montsame.mn
2015-12-01 22:00:21

Өмнөговь аймгийн ОБГ-аас цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг ингэж өглөө. 12 сарын 1-3-ныг хүртэл ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи энэ хугацаанд зарим газраар түр зуур 18-24 м/с хүрч ширүүсэх бөгөөд хүйтний эрч чангарна гэлээ. Иймд ард иргэд хол замд явахгүй байх, хөдөөгийн ард иргэд цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, дулаан хувцасаа өмсөж малдаа явах, бага насны хүүхэд болон өндөр настай иргэдийг гэрт нь ганцааранг нь үлдээхгүй байхыг анхааруулж байна.

Түүнчлэн ард иргэд шатах тослох материалтай болгоомтой харьцах, цахилгааны хэрэгсэлдээ хэт ачаалал өгч ажиллахгүй, мөн пийшин зуухаа газ болох шатамхай бодисоор галлахаас зайлсхийж, гэнэтийн осол аваарт өртөхөөс урьдчилан сэргийлж байхыг сэрэмжлүүллээ.

    Өмнөговь С.Сумьяа
    

 

Холбоотой мэдээ