Бэлчээр ашиглалтын журмыг говийн сумдын малчдаар хэлэлцүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-05-15 10:36:59
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Бэлчээр ашиглалтын үлгэрчилсэн журам"-ын хэлэлцүүлгийг Баянхонгор аймгийн Богд сумын таван баг, Баянлиг сумын дөрвөн баг, Баянговь сумын таван багт өрнүүлээд байна. Хэлэлцүүлгийг сумдын бүх багт өрнүүлэх бөгөөд "Бэлчээр хариуцлагажуулах журам"-д оруулах санал хүсэлтийг малчдаас авснаар тухайн сумд хэрэгжих журам гарах юм.
Бэлчээрийн даацад тохирсон, малчид иргэдийн тэгш оролцоог хангасан, илүү гарсан хонин толгой тутамдаа төлбөр төлдөг болгох асуудалд журмын гол зорилго чиглэжээ. Мөн тухайн хуримтлагдсан төлбөртэй тэнцэх хөрөнгийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас нэмж олгосноор тухайн баг бүрт бэлчээрийн асуудалдаа зарцуулах хөрөнгө босох юм байна. 
Баянхонгор аймаг нь бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журмын төслийг анх удаа санаачлан, олон удаагийн судалгаа, хэлэлцүүлэг, санал асуулга явуулсны үндсэн дээр боловсруулжээ.
                                                                                                                                               Б.Мөнхзул
Холбоотой мэдээ