Зарим суманд мал төллөлт 10 хүрэхгүй хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт мал төллөлт улирагч долоо хоногийн байдлаар 26 хувьтай байна. Нийт төллөх 1.8 сая малаас 470 мянга орчим нь төллөөд байгаа бөгөөд 26 мянга орчим нь хорогдсон гэх мэдээллийг аймгийн ХХААГ-аас өглөө.
Баянбулаг сум нийт хээлтэгчийн 77 хувь, Гурванбулаг сум 67 хувь нь төллөөд байгаа бол Баацагаан, Баянлиг, Жинст, Хүрээмарал зэргийн сумдад мал төллөлт 10 хүрэхгүй хувьтай байна.
Энэ онд аймгийн хэмжээнд Баацагаан, Баян-Овоо, Баянцагаан, Бөмбөгөр, Бууцагаан, Галуут, Өлзийт сум хамгийн олон буюу 100 мянга гаруй хээлтэгчээс төл хүлээн авах юм байна.
Б.Мөнхзул