Малын хулгай, байгалийн эсрэг гэмт хэргийн шалгалт хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-01 12:56:25

ЦЕГ-аас мал хулгайлах гэмт хэргийн илрүүлэлтийг эрчимжүүлэх, мал хулгайлахаас урьдчилан сэргийлэх ажлыг орон нутгийн захиргаа, цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд Булган аймгийн Засаг даргын захирамжийн дагуу мал хулгайлах гэмт хэрэг, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг илрүүлэх “Хяналт-Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан байна.

Энэ ажиллагаанд аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газартай хамтарсан үндсэн зургаан пост 31 алба хаагчид үүрэг гүйцэтгэж 114 зөрчил илрүүлжээ. Үүнээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар 4,724,000 төгрөг, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулиар 650,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон таван жолоочийн эрхийг хасч, хулгайн нэг гэмт хэргийг илрүүлсэн байна. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ