Хүмүүнлэгийн үйл ажиллагааны зардлыг орон нутагт нэмэгдүүлэх шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-05-08 09:16:23
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Улаан загалмай хороотой хамтран ажиллах тухай аймгийн Засаг даргын өнгөрсөн  оны  А| 727 дугаар захирамжийн дагуу “Төр-Улаан загалмайн хамтын ажиллагаа-ны орон нутаг дахь салбар зөвлөл байгуулагдсан юм. Өчигдөр "Төр-Улаан загалмайн хамтын ажиллагаа"-ны орон нутаг дахь салбар зөвлөлийн энэ оны анхдугаар хуралдаан боллоо.
Хуралдаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд, аймгийн Улаан загалмай хорооны дарга Б.Одонпүрэв болон Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны орон нутаг дахь салбар зөвлөлийн гишүүн 10 орчим хүн оролцов. Хуралдааны хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын Газрын дарга Б.Ганболд “Төр-Улаан загалмайн хамтын ажиллагаа”-ны орон нутаг дахь салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцууллаа. Мөн аймгийн Улаан загалмай хорооны үйл ажиллагаа болон санхүүгийн 2018 оны нэгдүгээр улирлын тайлан, Олон улсын Улаан загалмайн өдөр, Монголын хүмүүнлэгийн өдөрт зориулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай, Монголын Улаан загалмай нийгэмлэгээс улсын хэмжээнд зохион байгуулж байгаа хандивын хайрцагт аяны талаар тус тус хэлэлцсэн юм.

Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд хэлэхдээ, “Хүмүүнлэгийн үйл ажиллагааны чиглэлээр ажиллахад зарцуулагдах санхүүжилтийг орон нутагт нэмэгдүүлэх, аймгийн Улаан загалмай хорооны үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатай байна гэв.
Ховд аймгийн нутгаар сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй, ган зудын байдал давтагдаж, ялангуяа хөдөөгийн малчдад өвөл өнтэй өвөлжих, хавар малаа онд оруулахад бэлчээр хүрэлцэхгүй, хүн хүчний болон эд материал, өвс,тэжээл сэтгэл санааны хүмүүнлэгийн туслалцаа зайлшгүй хэрэгцээтэй байгаа учраас Хүмүүнлэгийн үйл ажиллагааны чиглэлээр ажиллахад зарцуулагдах санхүүжилт нэмэгдүүлэх  нь чухал гэж хамтын ажиллагааны орон нутаг дахь салбар зөвлөлийн гишүүд санал гаргажээ.
                                                                                                                                  А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ