"Су-24"-ийн нисгэгчийн цогцсыг ОХУ-д хүргэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /Xinhua/. Өнгөрсөн долоо хоногт Туркийн агаарын цэргийн хүчний устгасан ОХУ-ын “Су-24” бөмбөгдөгч онгоцны нисгэгчийн цогцсыг байлдааны нисэх онгоцоороо Москва мужийн Чкаловский нисэх буудалд өчигдөр авчирлаа гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Сөнөөгч онгоцнуудаар хамгаалуулсан нисэх онгоцыг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон тус улсын Агаарын цэргийн хүчний командлагч, хурандаа генерал Виктор Бондарев тосож авсан байна.
ОХУ-ын бөмбөгдөгч онгоцыг сөнөөхийг төлөвлөсөн, үүнийг үйлдсэн хүмүүс зохих шийтгэлээ амсах болно гэж Бондарев мэдэгджээ.
Нисгэгч агсан, дэслэгч хурандаа Олег Пешковт ОХУ-ын баатар цолыг нөхөн олгосон байна.
Д.Нямтулга