Сирийн асуудлыг сиричүүд шийднэ гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-01 09:47:18

ТЕГЕРАН. /IRNA/. Сирийн хямралыг Засгийн газар, ард түмэн нь шийдэж чадна гэж Ираны Дотоод хэргийн сайд Абдолреза Рахмани Фазли онцлов.

Бүх улс зорилгоо гүйцэлдүүлэхийн оронд Сирид 5 жил үргэлжилсэн хямралыг шийдвэрлэхэд чиглэсэн жинхэнэ хүчин чармайлт гаргах хэрэгтэй талаар Сириэс Иранд суугаа Элчин сайд Аднан Мансуртай Тегеранд уулзах үеэрээ Рахмани Фазли тэмдэглэв.

Терроризмтой хийж буй тэмцэлд Сирийн Засгийн газар, ард түмний гаргасан сүүлийн үеийн амжилтад сэтгэл хангалуун байгаагаа Фазли илэрхийлэв.

Бүс нутаг болон дэлхий дахинд аюул занал учруулж буй террористуудыг дэмжсэн гэж тэрбээр Барууны болон бүс нутгийн зарим орныг буруушаав.

“Эсэргүүцлийн фронт”-ын сүүлийн үед гаргасан амжилтын дараа, террорист бүлэглэлүүд бий болох, хүчээ авахад тусалсан орнууд дипломат байдал, яриа хэлцээгээр дамжуулан халдан довтлогч  бодлогоо мөрдөж байна гэж Фазли хэлэв.

Сирид болж буй үйл явдлын талаар Сирийн Элчин сайд Ираны сайдад мэдээлсэн байна.


Х.Аминаа

Холбоотой мэдээ