Оросын зах зээлд Туркийг орлох сонирхолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
aminaa@montsame.mn
2015-11-30 15:59:35

КАИР. /Sputnik/. Турк улсаас импортлохыг хориглосон бүтээгдэхүүний жагсаалтыг Египет улс Оросоос хүсэж, Туркийг орлохыг санал болгосон тухай Египетийн Аж үйлдвэр, гадаад худалдааны яамнаас мэдээллээ.

Египетийн Аж үйлдвэр, гадаад худалдааны сайд Тарек Кабил болон Оросын Худалдаа, аж үйлдвэрийн сайд Денис Мантуров нар Арабын Нэгдсэн Эмирт Улсад уулзах үеэр уг асуудлыг хэлэлцсэн гэж мэдэгдэлд дурджээ.

“Туркийн жимс, ногоо, бэлэн хувцас, савхины импортыг Орос 66 хувиар хязгаарласантай холбогдуулан, Оросын зах зээлийг бараагаар хангах, ялангуяа, Турк улсаас оруулж ирдэг байсан бараагаар хангах сонирхол Египетэд байна” гэж мэдэгдсэн байна.

Оросын “Су-24” бөмбөгдөгч онгоцыг Сирийн хилийн орчимд Туркийн агаарын хүчин буудан унагасны дараа Орос, Туркийн харилцаа хурцадсан юм.
Үндэсний аюулгүй байдлыг чангатгаж, хөдөлмөр, аялал, жуулчлал, худалдааны салбарт Туркт эдийн засгийн хориг арга хэмжээ авах тухай зарлигт Оросын Ерөнхийлөгч В.Путин гарын үсэг зурсан билээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ