Дадал суманд “Алтаргана-2018” бага наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-04-27 15:22:57
Хэнтий /МОНЦАМЭ/ Буриад түмний соёл урлагийн “Алтаргана” их наадмыг ОХУ-ын Буриад улсын Эрхүү хотноо ирэх долдугаар сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулна. Энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдах “Алтаргана” наадмын бэлтгэл болгож, буриад түмний урлаг, соёл, спортын “Алтаргана-2018” бага наадмыг тавдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Дадал суманд зохион байгуулахаар болжээ.

“Алтаргана” бага наадмын хүрээнд “Буриадын нэг өдөр” ардын аман зохиолын хамтлагийн уралдаан,  Буриад ардын олон орчин үеийн буриад дуу дуулаачдын уралдаан, Үлгэрч, ерөөлч, магтаалчдын уралдаан, “Дангина” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн,  Ардын гар урлалын үзэсгэлэн-уралдаан, “Буриад хувцас: уламжлал ба орчин цаг” хувцас загвар зохион бүтээгчдийн уралдаан,  Буриадын яруу найргийн, эссэ бичлэг, уран сайхны гэрэл зургийн уралдаан,  “Алтан саг” сэтгүүлч, сурвалжлагчдын уралдаан, Номын үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээнүүд болох аж.
ОХУ-ын Эрхүү хотод болох “Алтаргана-2018” их наадамд Монгол Улсаас 10 мянга орчим хүн оролцох ажээ.
Д.Одонтунгалаг
 
 
 

Холбоотой мэдээ